НОМЫН БАЯРТ ӨДРҮҮД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

“Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд Архангай аймагт “Номын баяр” арга хэмжээ энэ сарын 29,30-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
“Номын баяр-2021” арга хэмжээнд Соёлын яамны ном хариуцсан мэргэжилтэн О.Сундуй, “Үндэсний номын баяр”-ыг санаачлагч, номзүйч Б.Сувд, Архангай аймгийн утга зохиолын Хантамир нэгдлийн уран бүтээлчид хүрэлцэн иржээ.
Архангай аймгийн ЗДТГ, Нийтийн номын сан хамтран зохион байгуулсан “Номын баяр”-аар ЕБС-ийн сурагчдад эссе бичих тухай, хүүхдийн зохиолын чиг хандлага, ном бичихэд анхаарах зүйлсийн талаар лекц тавигдсан бол төрийн албан хаагч, номын санчдад Төрөөс баримтлах номын бодлого, шинэ уран зохиол ба уншигчдын тухай лекцүүд орлоо.
“Номын баяр-2021” арга хэмжээний нээлтийн үеэр аймгийн Нийтийн номын санг
Эрдэнэ мэргэн бандид Ханчо хамба Сүрэнхорын Жамъянгаравын нэрэмжит болгосноо олон нийтэд мэдэгдлээ.

Санал болгох

СУМЫН ЗАСАГ ДАРГА, ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА НАРЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ

Сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарын нэгдсэн зөвлөгөөн болж байна. Аймгийн ИТХ-ын ажлын …